Wednesday, December 30, 2015

Чанарын удирдлагын 8 зарчмыг тайлбарлахуй

Дараах 8 зарчим нь чанарын удирдлагын тогтолцоо чухам юуг авч үздэг, үүнд юу чухал болохыг ойлгуулах болно.

1-р зарчим- "Хэрэглэгчдэд төвлөрөх":


Чанарын удирдлагын тогтолцоотой байгууллагын нэг онцлог бол хэрэглэгчдэдээ анхаарал хандуулан, тэднийг "хэрэглэгч" цалинжуулж байгааг маш сайн ойлгосон байдаг. Хэрэглэгч үгүй бол танай байгууллага оршин тогтнохгүй билээ. Тиймээс ч энэ 8 зарчмын хамгийн түрүүнд энэ талаар авч үздэг биз. 


Хэрэглэгчдийнхээ одоогийн болон ирээдүйн хэрэгцээ, шаардлагыг ойлгож, түүнд нийцүүлэх, давуулан биелүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. 


2-р зарчим- "Манлайлал":


Чанарын удирдлагын тогтолцоо бий болгоход удирдлагын хүчин чармайлт маш чухал байдаг. Тэд байгууллагын зорилгоо тодорхойлж, ажилтнуудаа үр дүнтэй ажиллахуйц дотоод орчинг нь бүрдүүлж, байнга хадгалж байх ёстой. Манлайлал бол зөвхөн гүйцэтгэх захиралд хамаатай бус дунд шатны менежерүүд, албаны дарга нар гээд удирдлагын түвшний бүх ажилтнуудад хамаатай.


3-р зарчим- "Ажилтнуудын оролцоо":



Ажилтан бүр амжилтанд нөлөөлнө. Чанарын удирдлагын тогтолцоонд бүх ажилтнуудын оролцоо шаардлагатай. Үүнээс гадуур нэг ч хүн үлдэх ёсгүй. 







4-р зарчим- "Процессын хандлага":



Бизнес процессууд хэдий чинээ ойлгомжтой байна төдий чинээ зорилгодоо хүрэхэд илүү хялбар болно.







5-р зарчим- "Удирдлага дахь системийн хандлага":



Байгууллагын процессууд хоорондоо харилцан уялдаатай бөгөөд тэдгээрийг нэг тогтолцоо гэж ойлгон, удирдах хэрэгтэй. Ялангуяа ISO 9001 нэвтрүүлэх төслөөр байгууллагын бүх процессуудыг авч үзэж, тэдгээрийг оновчтой болгох ажил хийгддэг билээ. Ингэснээр байгууллагын үйл ажиллагааг сайжруулан зорилгодоо хүрэхэд нь тус дөхөм болох юм.



6-р зарчим- "Байнгын сайжруулалт":


Байнгын сайжруулалт нь танай гүйцэтгэлийг нэмэгдүүлэхээс гадна ирээдүйд учрах бэрхшээлийг давахад чинь тусална. 



7-р зарчим- "Баримтанд тулгуурлан шийдвэр гаргах":



Үнэн баримт, мэдээлэл нь зөв шийдвэр гаргахад тусалдаг.










8-р зарчим- "Нийлүүлэгчтэйгээ харилцан ашигтай хамтран ажиллах":



Бэлтгэн нийлүүлэгч танай бизнест бас л гол нөлөөтэй. Тэдэнтэй харилцан ашигтай хамтран ажиллах нь танай 2-ын аль алинд нь чухал. Тэд чанартай түүхий эд, үйлчилгээг танайд нийлүүлж байж, танай үр дүн сайн байна.