- Ажил үүргийг зааглах (Хөрөнгө хүлээн авах, бүртгэх, төлбөр хийх, хадгалж хамгаалах, шалгах зэрэг ажлуудыг өөр өөр ажилтан гүйцэтгэдэг байх, гол ажлуудаа үр дүнтэй зааглах боломжгүй бол ажлын гүйцэтгэлд тавих хяналтыг хүчтэй болгох)
- Тайлагнал (компанийн төсөв, гүйцэтгэлийг харьцуулах; бусад мэдээлэл өгөх)
- Мэдээллийн технологийн хяналт (Компьютер, программ хангамжинд хандах эрхгүй хүмүүст нууц, чухал мэдээллийг ашиглуулахаас сэргийлэх, нууц кодтой болгох, мэдээлэл устахаас хамгаалсан хадгалах хэрэгсэлтэй болох, вирусийн программ)
- Эрх мэдэл олгох (Удирдлагаас томилогдсон ажилтнууд тодорхой үйл ажиллагааг санаачилж, гүйцэтгэдэг төлөвлөгдсөн хяналтын ажиллагаа)
- Зөвшөөрөл олгох (удирдлага шалгаад зөвшөөрч гарын үсэг зурах, амаар зөвшөөрөл өгөх)
- Ажлын гүйцэтгэлийн хяналт (ажил гүйцэтгэх явцыг хянаж, заавар, зөвшөөрөл өгч ажиллах)
- Хөрөнгийг зөвшөөрөлгүй ашиглуулах, алдахаас хамгаалах
- Баталгаажуулалт хийх (Үйл ажиллагаа зүй ёсоороо явагдаж байгаа гэдэгт итгэлтэй байх зорилгоор хийдэг хяналтын ажиллагаа)
- Нотлох баримт бичиг бүрдүүлэх (компанийн түүхэн баримт бичиг болохоос гадна дараагийн үйл ажиллагаанд ашиглагдах боломжтой. Мөн өөрсдөө хийх үнэлгээ, аудитад ашиглагдаж болно. Мөн бодлого, журмыг мөрдүүлэх орно)
- Төсөл хэрэгжүүлж байгаа тохиолдолд төслийн үе шат бүрт хяналт тавих, зарцуулалтыг нь шалгах/ төслийн удирдлагын дагуу хяналт тавих
Thursday, August 25, 2016
Түгээмэл ашиглагддаг 10 хяналтын ажиллагаа
Subscribe to:
Posts (Atom)