Удирдагч таны бусдад тайлбарлан ойлгуулах чадвар хэр вэ? Хүн бүрийн
ойлгох, хүлээж авах чадвар харилцан адилгүй. Ажилтнууддаа үүрэг даалгавар
өгөхдөө тэд бүгд
ижил ойлгож чадсан эсэхийг анхаарч
байх хэрэгтэй. Та тэдэнд юунд тэмүүлж, ямар үр дүн хүлээж буйг ойлгуулъя л
гэвэл хоёр талаасаа маш сайн ойлголцох нь чухал. Сайн ойлгуулаагүй байж, янз
бүрийн юм нэхэх, загнахаа урьтал болгох вий!
Friday, October 28, 2016
Ажилтнуудын гаргасан сайн саналыг урамшуулах нь дотоод хяналтыг сайжруулахад тусална.
Байгууллагын дотоод хяналтыг сайжруулахад ажилтнуудын оролцоо
их чухал байдаг. Хамгийн наад зах нь ажилтнуудад ажил сайжруулах талаар санал
бодлоо илэрхийлэх боломж олгох хэрэгтэй. Үүний тулд янз бүрийн арга хэрэгслүүдийг
ашиглаж болно. Ажиглаад байхад “сайн“ санал гаргасан
ажилтныг хамт олны дунд урамшуулдаг компаниуд амжилттай үйл ажиллагаагаа
явуулсаар байна. Урамшуулна гэхээр заавал мөнгө өгөхийг хэлэхгүй.
Дараах
урамшууллын хэлбэрүүдээс санаа аваарай.
1.
Компанийнхаа логотой тэмдэглэлийн дэвтэр, аяга, футболка
гэх мэт хэрэг болох зүйл өгөх
2.
Гүйцэтгэх захирал, ТУЗ-ын дарга гэх мэт томоохон
удирдлагуудтай хоолонд оруулах
3.
Мэргэжлийнх нь номыг өгөх (хэвлэмэл, аудио ном гэх мэт)
4.
Сургалт, дамжаанд суулгах
5.
Тусгай хурал, семинарт оролцуулахаар явуулах
6.
Хөнгөлөлтийн карт, эрхийн бичиг, тасалбар өгөх (фитнес, хими
цэвэрлэгээ, үзвэр...)
7.
Цалинтай чөлөө өгөх (хэдэн
цагийн)
8.
1 өдөр гэрээсээ ажиллах боломж өгөх
9.
Аялалд явуулах
Subscribe to:
Posts (Atom)