Tuesday, April 4, 2017

Ажил үүргийг зааглах

Аливаа алдаа, зохисгүй зүйлс гарах эрсдэлийг бууруулахын тулд гол үйл ажиллагааг өөр өөр хүмүүс хувааж хийх замаар ажил үүргийг заагладаг. Тухайлбал, үйлдвэрлэлийн явцад холбогдох хүмүүс зохих хяналтуудыг тавьсны үр дүнд хэрэглэгчдэд "ямар нэгэн асуудалгүй" бүтээгдэхүүн очих нь гарцаагүй.
Харин цөөн хүнтэй компаниудын хувьд гол үйл ажиллагааг нэг хүн хариуцдаг. Нэгэнт ажил үүргийг оновчтой зааглах боломжгүй бол өөр хяналтын ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгтэй. Дараах хяналтын ажиллагаанаас санаа аваарай:
• Ажлын гүйцэтгэлд хяналт тавих (жишээ нь, ажил дууссаны дараа баталгаажихаас өмнө эсвэл хэрэглэгчдэд хүрэхээс өмнө)
• Жилд нэг юмуу хэд хэдэн удаа хөндлөнгийн хүмүүсээр хянуулах (жишээ нь, аудит хийлгэх)
• Мэдээлэл ашиглан хяналт тавих (жишээ нь, үнийн судалгаа хийж байсан файл, бусад мэдээллийн сан бүхий файлуудыг ашиглах)