Wednesday, March 29, 2017

Камертай хэдий ч камер хянагч байхгүй газрууд яаж хулгай, зохисгүй үйлдлээс сэргийлэх вэ?

Хяналтын камер суурилуулах нь байгууллагын хөрөнгийг хулгайд алдахаас хамгаалах, ажилтнууд болон тэдний эд зүйлсийг хамгаалах, ажилтнуудын бүтээмжинд хяналт тавих, шаардлагатай сайжруулалт хийх, хэрэглэгчийн судалгаа, бүртгэл, видео архив хийхэд туслах, ажиллах хүчийг хэмнэх гэх мэт олон ач холбогдолтой. 
Камер хянагч байхгүй байгууллагууд “гэмт хэрэг” нэгэнт болсны дараа бичлэгийг нь үздэг. Уг нь ингэж сүүлд мэдээд бичлэгээ нөхөж үзэх биш, үйлдэл дээр нь таслан зогсоох нь чухал.
Ялангуяа ресторан, цайны газар, супермаркет, bakery зэрэг олон хүн үйлчлүүлдэг газруудын хувьд камер хянахгүйгээс болж, сард хэдий хэмжээний хохирол учирдгийг тооцоод, энэ нь камер хянагчид төлөх мөнгөнд дүйж очих, эсвэл давж байвал яаралтай камер хянагчтай болох хэрэгтэй.

КАМЕР ХЯНАГЧГҮЙ ТОХИОЛДОЛД ДООРХООС САНАА АВААРАЙ:
• КАМЕР ХЯНАХ АЖЛЫГ ХЭДЭН ХҮН ЭЭЛЖЛЭН ХАРИУЦАХ (Аюулгүй байдалтай холбоотой ажил хийдэг хүн байвал зүгээр. Жишээ нь, хамгаалагч, мэдээллийн аюулгүй байдлын ажилтан. Бүр болохгүй бол 2 ажилтнаа энэ чиглэлээр сургаад хэдэн өдрөөр ээлжлэн ажиллуулж болно. Ажлын хажуугаар үе үе камер харж байх тухай биш, тодорхой цагаар камер хянах компьютерийн өмнө сууж, шууд хяналт тавина гэсэн үг. Ийнхүү өөр ажлыг давхар хийж байгаа учраас тэдний үндсэн ажлыг нь бас оновчтой зохицуулах шаардлага гарна)
• ТАНАЙХ ОЛОН САЛБАРТАЙ БОЛ ТӨВ ДЭЭРЭЭ 1 КАМЕР ХЯНАГЧТАЙ БАЙХ
• ХҮН ИХТЭЙ ҮЕ БУЮУ ОРГИЛ ЦАГААР КАМЕР ХЯНАГЧ АЖИЛЛУУЛАХ
 • КАМЕРАА ТУХАЙ БҮР ХЯНАЖ БАЙХ ТЕХНОЛОГИЙН ӨӨР ГАРЦ ХАЙХ
Танай бизнест камерын хяналт өдөр бүр шаардлагатай байдаг бол хяналтгүй орхиж болохгүй.

No comments:

Post a Comment