1. Тухайн албан тушаалын ангилал, зэрэг (зэрэг, дэвийн талаар)
2. Харьяалагдах алба, хэлтэс
3. Шууд удирдлага нь хэн болох
4. Шууд удирдлагын албан тушаалын ангилал, зэрэг
5. Орлох албан тушаалтан (Чанарын удирдлагын стандарт нэвтрүүлсэн байгууллагын үйл ажиллагаа хүний нөөцөөс болж тасалдах ёсгүй. Өөрөөр хэлбэл, ямар нэг ажил хийхэд тухайн хариуцдаг ажилтан нь өвчтэй байгаад ажилдаа ирээгүй үед ч түүнийг орлох хэн нэгэн заавал байх хэрэгтэй)
6. Тухайн албан тушаалын зорилго
7. Албан тушаалын гол үйл ажиллагаа (Тухайн ажилд орсноор яг юу юу хийхийг энэ хэсэгт тусгана. Хэзээ бэлэн болгосон байх ёстой талаарх хугацааг нь оруулсан ч болно)
8. Үнэлгээ (Ажилтныг хэрхэн үнэлэх талаар оруулна)
9. Тавигдах шаардлага (Ажлын зар дээр ихэнхдээ үүнийг оруулдаг хэдий ч албан тушаалын тодорхойлолтонд тусгаж болно)
10. Албан тушаалын харилцах субьект (Компани дотроо хэн хэнтэй хамтран ажиллах, ямар байгууллагуудтай харилцах талаар оруулна)
11. Ажлын байрны нөхцөл, хэрэгсэл
12. Заавал мөрдөх баримт бичгийн жагсаалт (Тухайн ажилтан ажлаа хийхдээ ямар баримт бичгүүдийг заавал уншсан байх ёстой талаар энд оруулна. Жишээ нь, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар, татварын хуулиуд гэх мэт)
Эдгээрийг агуулсан, харахад эмх цэгцтэй байлгах нь чухал шүү.
Албан тушаалын тодорхойлолтыг 2% хийж, гарын үсэг зуруулж баталгаажуулахаас гадна дээд талд нь захирал баталсан, дотоод талд нь хуудасны дугаар, боловсруулсан хүн, огноо, хувилбарын дугаар гэх мэт байх хэрэгтэй.
No comments:
Post a Comment