Friday, December 20, 2013

ISO 9001 гэж юу вэ?

ISO 9001 буюу MNS ISO 9001:2010 чанарын удирдлагын стандарт нь байгууллагын үйл ажиллагаа чанартай явагддагийг илэрхийлдэг. Энэ нь бүтээгдэхүүний стандарт биш. Хэрэглэгчдээ сэтгэл ханамжтай байлгахад бүх анхаарлаа хандуулдаг бизнес л амжилттай явдаг билээ. Үүнийг чанарын удирдлагын стандарт нэвтрүүлсэн байгууллага дээр харж болно. Ийм байгууллага нь товчхондоо бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хэрэглэгчдийн шаардлагад нийцдэг, хэрэглэгчдээ сэтгэл ханамжтай байлгахын төлөө ажилладаг, хамгийн гол нь үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулдаг гэсэн үг.

No comments:

Post a Comment