Чанар гэж юу вэ?
Стандартын хэллэгээр бол хувийн багц үзүүлэлт нь шаардлагыг биелүүлэх хэр хэмжээ. Чанар нь найдвартай байдлыг илэрхийлэх бөгөөд хэрэглэгчийн хэрэгцээнд хүрэх
буюу давуулан биелүүлнэ гэсэн үг.
Чанарын удирдлагын тогтолцоо (ЧУТ) нь
байгууллагыг чанартай холбогдуулан чиглүүлэх, хянах удирдлагын тогтолцоо юм.
Чанарт юу нөлөөлөх вэ?
- Нөөц (Ур чадвартай ажилтнууд, түүхий эд материал, ажлын байр, тоног төхөөрөмж , мэдээлэл г.м)
- Технологи
Эдгээрийг багтаасан оновчтой удирдлага нөлөөлнө.
Чанарын удирдлагын тогтолцоог байнга сайжруулж байх
шаардлагатай.
Чанарын удирдлагын тогтолцоо нь дараах
4 үе шаттай бөгөөд тасралтгүй явагддаг.
PLAN- ТӨЛӨВЛӨХ
Юуг, яаж хийхээ төлөвлөнө. Энэ нь
хууль дүрмийн болон хэрэглэгчийн шаардлагад нийцэхүйц үйл явц, зорилтуудыг бий
болгохыг хэлнэ. /ЧУТ-ын төслйин хүрээнд гаргах
чанарын гарын авлага, журам, заавар гэх мэт бичиг баримтууд нь 1 төрлийн төлөвлөгөө
гэсэн үг./
DO- ХЭРЭГЖҮҮЛЭХ
Төлөвлөснөө хийнэ. Үйл явцуудыг
хэрэгжүүлэхийг хэлнэ. /Дээрх боловсруулсан бичиг
баримтынхаа дагуу үйл ажиллагаа явуулна гэсэн үг./
CHECK- ХЯНАХ, ХЭМЖИХ
Төлөвлөсний дагуу явсан эсэхийг хянана. Үр дүнг хэмжих, задлан шинжлэхийг
хэлнэ. /Дотоод аудит/
ACT- САЙЖРУУЛАХ
Үйл явцын гүйцэтгэлийг байнга сайжруулна.
Энэ процесс тасралтгүй явагдаж чадаж байгаа бол танайд
чанарын удирдлагын тогтолцоо бий болсон гэсэн үг.
No comments:
Post a Comment