1. Урьдчилан сэргийлэх зардал
Чанаргүй үр дүн гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор гаргаж буй зардал хамгийн чухал.
Чанараа сайжруулъя гэвэл чанарын төлөвлөгөө гарган, тодорхой хэмжээний мөнгө төсөвлөх хэрэгтэй. Компани жил бүр стратегийн төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг. Энэ төлөвлөгөөндөө чанарын төлөвлөгөөг оруулан цогц байдлаар авч үзэх нь зүйтэй. Тэгэхээр ийнхүү төсөвлөсөн урьдчилан сэргийлэх зардалд дараах зардлуудыг оруулж болно. Үүнд:
- Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа авахад шаардлагатай асуулга, мэдээлэл олж авах зардал
- Ажиллагсдыг чанарын болон бусад сургалтанд хамруулах зардал
- Чанартай үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэхийн тулд гарах бусад зардал зэрэг орно.
Компани үйл ажиллагаа чанартай явуулах, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулахтай холбоотой төсөл хэрэгжүүлэх болсон бол чанарын зөвлөхийн цалин хөлс, чанарын сургалт, аудит хийлгэх зардал, холбогдох бусад зардлуудыг энд хамааруулж болно.
3. Засч, залруулах зардал
Үйлдвэрээс гологдол бүтээгдэхүүн гарсан бол үүнийг засахад их зардал шаардагддаг. Гологдол нь хэрэглэгчид очсон бол түүнээс ч илүү хохиролтой. Засч, залруулах зардалд дараах зардлуудыг ойлгож болно.
- Гологдол бүтээгдэхүүнийг засахтай холбоотой гарах материал, цалин болон бусад зардлууд
- Бүтээгдэхүүнийг зах зээлээс буцаан татах зардал
No comments:
Post a Comment